Quantcast
Channel:
Viewing all 301 articles
Browse latest View live

“ХӨХ ГАН” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

$
0
0

“Хөх ган” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 83,20%-ийн ирцтэйгээр  хуралдлаа.

Хурлаар дараах асуудлаар хэлэлцэв. Үүнд

  1. Компанийн 2015 оны үйл ажиллагааны тайлан, ТУЗ-ийн дүгнэлт
  2. Компанийн 2015 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт батлах
  3. 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах
  4. ХЭХ болон ТУЗ-ийн 2016 оны зардлын төсөв батлах
  5. Ногдол ашиг тараах эсэх
  6. Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу компанийн дүрэмд аудитын байгууллага заавал ажиллуулах гэсэн заалтыг нэмж оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах
  7. ТУЗ-ийн ердийн, хараат бус гишүүдийг сонгох.

“Хөх ган” ХК нь 2015 онд дараах ажлуудыг хийсэн байна: Үүнд

  • “Хөх ган” ХК нь үйлдвэрлэлдээ дахин шинэ бүтээгдэхүүн нэгээр нэмсэн.
  • “Хөх ган” ХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь монголдоо анхдагч бөгөөд өнгөрөгч онуудад худалдан авагчийн хүрээ бага байсан. Энэ жил найдвартай худалдан авагчтай болсон. (“Бэрэн метал” ХХК ширэмний үйлдвэр ашиглалтанд орсон.)
  • 2015 он хэдийгээр эдийн засгийн хямралаас болон үйлдвэрлэлтээ зогсоосон боловч жилийн эхний хагаст коксын үйлдвэрлэлтээ явуулж, кокс борлуулсан
  • Кокс үйлдвэрлэх явцад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинээр бүрэн угсарч дуусгасан.
  • Шинээр технологийн горимдоо өөрчлөлт хийх туршилтыг хийсэн. (Энэ нь үйлдвэрлэлийн өртөгт 10-аас дээш хувиар бууруулах нөлөөлөлтэй)
  • Нийт ажилчиддаа төлөвлөсөн сургалтуудыг хийсэн байна.
  • 2015 онд 918,7 тн кокс үйлдвэрлэн борлуулж, 250,652,2 мян төгрөгийн борлуулалтын орлоготой, Агломерат (1017 тн) 296,414,7 мян төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ.
  • Хөх ган ХК –ийн бүтээгдэхүүн:
  • khukhgan

2016 онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Өнгөрөгч онуудад шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэгт анхааран олон туршилтуудыг амжилттай явуулсан бол 2016 оны хувьд бүх талыг барьж жигд ажиллахаар төлөвлөсөн байна.

  • Түүхий эдийн нөөц бүрдүүлэх (Түүхий эдийн нөөц бүрдүүлснээр үйлдвэр тасралтгүй жигд ажиллах, мөн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ)
  • Автоматжуулах (Ажлын байрыг автоматжуулж ажилчдын хийх ажлыг хөнгөвчлөх, нөхцлийг сайжруулах, хийснээрээ цалинждаг цалингын уян хатан системийг хэрэгжүүлэх, ажилчидыг мэргэшүүлэх сургалтууд зохион байгуулна.)
  • Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал болон сэлбэгийн нөөц бүрдүүлэх
  • Бидний бүтээгдэхүүнийг худалдан авах үйлдвэр нээгдсэн явдал нь маш сайн зүйл боловч эсрэгээрээ чанартай болон хугацаандаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх зайлшгүй шаардлага гарч байгаа учир захиалсан хугацаанд чанартай бүтээгдэхүүнээр хангах

2016 оны 12,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 949 сая төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөөд байна.

бүтээгдэхүүн Үйлдвэрлэлт  тонн Нэгж үнэ тонн борлуулалт /сая.төг/ Өртөг        /сая.төг/ ТТӨАшиг /сая.төг/ Цэвэр ашиг /сая.төг/
шат 10350 473     4,895,550  4,401,855    493,695    394,956
кокс 11000 273     3,003,000   2,756,600    246,400    197,120
агломерат 16125 291.5     4,700,438   4,253,775    446,663    357,330

Хувьцаа эзэмшигчид хурлын дээрх хэлэлцэх асуудлуудаар хувьцаа эзэмшигчдээс санал авахад 100 зөвшөөрч, ТУЗ-ийн ердийн гишүүдээр Б. Мөнхтөр, Ц.Батбаяр, Ц.Батболд, Б.Мянганбаяр,Б.Лхагвадорж, Д.Дагвадорж, хараат бус гишүүнээр Д.Энхбат, Д.Чинбат, Х.Батхишиг нар тус тус сонгогдлоо

Хурлын тэмдэглэл хөтөлсөн                                            Амарбаясгалан


Шивээ Овоо ХК ногдол ашиг тараана.

$
0
0

Шивээ Овоо ХК-н хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралын тэмдэглэл

“Шивээ Овоо” ХК-н хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016 оны 04 сарын 28 өдөр Эрдэнэмонгол ХХК хуралын  танхимд болсон ба нийт хувьцаа эзэмшигчдийн 98.55 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж баталлаа:

  • Компаний жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах, хараат бус аудитын дүгнэлтийг танилцуулах
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны зардлын төсвийг хэлэлцэж батлах
  • Компаний дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
  • Шинээр нийтэд худалдахаар гаргаж буй хувьцааг хувьцаа эзэмшигчид тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх эдлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх
  • ТУЗ-н ердийн болон хараат бус гишүүдийг сонгох:
    • ТУЗ-ын дэргэдэх нэр дэвшүүлэх хорооноос хараат бус гишүүдээр Ц.Цолмон /эрхзүйч/, Д.Дондов /уул уурхайн инженер/, А.Батзориг /уул уурхайн менежмент эдийн засагч/ нарыг дэвшүүлэсэн бол ХЭХуралын шийдвэрээр Ц.Цолмон /эрхзүйч/, А.Батзориг /уул уурхайн менежмент эдийн засагч, Д.Батсүх /үйлдвэрийн технологич/ нарыг ТУЗ-ын хараат бус гишүүдээр томиллоо. Харин ТУЗ-н хараат гишүүдээр Бямбасайхан /Эрдэнэсмонгол/, Батхүү /УУЯ/,  Оюунбаатар /ЭХЯ/, Төмөрпүрэв / Эрдэнэсмонгол/, Хуягбаатар /Эрдэнэсмонгол/, жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлж Пүрэвбаатар нар сонгогдон ажиллахаар боллоо.
Компанийн 2015 оны төлөвлөгөө болон гүйцэтгэлийн тайлан
Үзүүлэлт Хэмжих нэгж 2014 оны гүйцэтгэл 2015 оны төлөвлөгөө 2015 оны гүйцэтгэл
Нүүрс олборлолт Мян.тн 1,939.1 2,313.3 1,736.8
Орлого мян.төг 40,620,438.5 49,225,806.8 41,762,947.0
Зарлага мян.төг 36,472,259.0 55,897,524.8 41,112,848.9
Ашиг мян.төг 2,048,385.5 (6,671,718.0) 650,098.1

 

Ногдол ашигийн талаар:

2015 онд компани нийт 2313.3 тн бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөж байсан ба гүйцэтгэлээр 1817.8 тн нүүрс борлуулж борлуулалтын орлого буурснаар зардал төлөвлөгөө буурч компани 2002оноос хойш хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд  10төгрөгийн ногдол ашиг тараахаар боллоо.

Нэмэлт мэдээллүүд:

  • Хувьцаа нэмж гаргах талаар компани Андрайтерийн компнийг сонгох сонгон шалгаруулалтын шатанд явж байгаа нийтдээ дотоодын хөрөнгийн биржээс 40тэрбум төгрөгийг босгоно. Шалгаруулалтын нэг гол нөхцөл нь IPO амжилтгүй болсон тохиолдолд андрайтерийн компани бүх хувьцааг худалдан авах шаардлага юм.
  • Компаний нийт лицензийг Эрдэнэсмонгол компани 100 хувь эзэмшидэг.
  • Компани 2013онд 1тн нүүрсийг 15,060төгрөгөөр худалддаг байсан жил бүр үнийг нэмж одоо 1тн нүүрсийг 27,580 төгрөгөөр худалдаж байгаа энэ үнийг энэ жилийн намраас ахин 1,000 төгрөгөөр нэмхээр төлөвлөж байна.
  • Шивээ овоо ХК түшиглэн БНХАУ-н эрчим хүчний компани 9600 мкв-н цахилгаан станц барих ажил явагдаж байгаа.

ТАХЬКО ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

$
0
0

Тахько ХК-ийн Хувьцаа Эзэмшигчдийн хурал 2016 оны 04 дүгээр сарын 28 ны 10 цагт Анкор төвийн хурлын зааланд 86.9%-ийн ирцтэйгээр эхэлсэн .

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.

Үүнд:

  • Компанийн 2015 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлэж батлах.
  • ТУЗ-ийн гишүүдийг сонгох
  • ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн даргын цалин, урамшуулалын хэмжээг тогтоож , дотоод ажлын зардлын төсвийг тус тус дийлэнх олонхи буюу 63% -н дэмжсэн байна.

КОМПАНИЙН ТУХАЙ ТОВЧ

1931 оны 4 дүгээр сарын 15 нд Улаанбаатар хотод эмэгтэйчүүдийн оёдлын 1 дүгээр артель байгуулагдаж, Монгол Улсын оёдлын үйлдвэрийн салбар болон тус компанийн үндэс суурь тавигдсан, 1972 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Оёдлын үйлдвэрийн нэгдэл болон өөрчлөн байгуулагдсан бөгөөд 1992 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Тахько ХК болон өөрчлөн байгуулагдаж өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байна.

Тахько ХК байгуулагдсан цагаас хойш хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг жил бүр тогтоосон хугацаанд зарлан хуралдуулж, хурлын зар мэдээг хүргэх хэвшүүлж ирсэн бөгөөд хувьцаа эзэмшигдэд 1993-2014 оны хооронд нийт 628,7 сая төгрөгийн ногдол ашиг олгоод байна.

Одоо тус компани үл хөдлөх хөрөнгийн түрээс, үйлчилгээ, гадаад дотоод худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг, улсын төсөвт болон нийгмийн даатгал, татварын байгууллагад өр төлбөргүй болно.

Тахько ХК нь 2015 онд ТУЗ-ийн хурлыг 8 удаа хуралдуулж 13 асуудал, 43 тогтоол шийдвэрийг гаргасан байна.

2015 оны санхүүгийн тайлангаа Олон улсын нэр хүнд бүхий 4-н том Аудитын байгууллагын нэг болох ПРАЙСУОТЕРХАУСКУПЕРС ХХК (PWC)-ийг сонгон шалгаруулан компанийн санхүүгийн үйл ажиллагаанд явцын болон жилийн эцсийн аудитын тайланд дүгнэлт гаргуулан санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллаж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

  • МА II ТЭДИ төвийн дээврийн их засвар

Дээврийн их засварын ажлыг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан 39,4 сая төгрөгөөр Пи Ар Эс ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн.

  • МА II ТЭДИ төвийн борооны ус зайлуулах хаялга

Дээврийн их засварын ажилттай уялдуулан борооны ус зайлуулах хаялгын ажлыг 6,0 сая төгрөгөөр Товруу Сүмбэр ХХК-тэй гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн.

  • МА III АНКОР төв цахилгаан дулаан хувиарлахбайгууламж, дэд станцын дээврийн их засвар

Дээврийн их засварын ажлыг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан 58,9 сая төгрөгөөр Пи Ар Эс ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн.

  • МА II 4-р давхарын эргэн тойроны фасадны засварын ажилыг 22,3 сая төгрөгөөр Пи Ар Эс ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн.
  • 2015 онд хийгдсэн томоохон төсөл, судалгааны ажлууд
    • Компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн төлөв байдлын ерөнхий архитекторын эскиз, зураг төслийн ажлыг Archetype компаниар үргэлжлүүлэн гүйцэтгүүлж, 54,5 сая төгрөг зарцуулсан
    • Үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн зах зээлийн дэлгэрэнгүй судалгааны ажлыг Хорайзон Партнерс ХХК-иар 18,0 сая төгрөгөөр гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн бөгөөд судалгааны ажлыг компанийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, түрээсийн үнийг тогтоох зэрэгт ашиглаж байна.
    • 2005 онд батлагдсан хуучин НББ-ийн бодлогын барим бичгийг сайжруулах зорилгоор Нягтлан бодох бүртгэлийг хөгжүүлэх сантай 11,0 сая төгрөгөөр гэрээ байгуулж, бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулсан байна.
    • Бүх төрлийн хатуу хог хаягдал болон нүүрс боловсруулж шингэн түлш (дизель), цахилгаан үйлдвэрлэх төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг “Эко натур” ХХК-иар 10,4 сая төгрөгөөр, туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ-г 24,5 сая төгрөгөөр гүйцэтгүүлсэн байна.

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

2015 оны борлуулалтын орлого – байгуулагаар (мянган төгрөг)

Балансын зүйл Үлдэгдэл Балансын зүйл Үлдэгдэл
Эхний Эцсийн Эхний Эцсийн
А.Хөрөнгө Б.Өр төлбөр эзэмшигчийн өмч
I.Эргэлтийн хөрөнгө дүн 959,447,543.77 2,033,204,309.15 I.Өр төлбөрийн дүн 44,770,195.06 60,413,808.20
Мөнгөн хөрөнгө 539,491,825.54 1,614,063,389.69 Богино хугацаат өр төлбөр 44,770,195.06 60,413,808.20
Богино хугацаат хөрөнгө оруулалт Урт хугацаат хөрөнгө оруулалт
Авлага 364,370,220.91 347,931,375.81 Үүнээс банкны хугацаа хэтэрсэн өр
Бараа материал 50,842,507.32 66,634,649.85 II.Өмчийн дүн
Үндсэн ба туслах материал Төрийн
Урьдчилж төлсөн тооцоо 4,742,990 4,574,893.80 Хувийн
Бусад III.Хувьцааны дүн 199,917,144.00 199,917,144.00
II.Биет хөрөнгийн дүн 1,248,575,252.17 11,942,652,441.49 Энгийн хувьцааны тоо ширхэг 1,189,983 1,189,983
Барилга байгууламж 1,593,026,286.43 12,573,428,035.06 Нэрлэсэн үнэ 168.00 168.00
Газар Давуу эрхтэй хувьцааны тоо ширхэг
Машин тоног төхөөрөмж 77,381,651.82 116,497,870.46 Нэрлэсэн үнэ
Тавилга эд хогшил 193,850,551.48 201,849,845.93 Халаасны хувьцааны дүн
Бусад тээврийн хэрэгсэл 261,063,687.00 261,063,687.00
Хуримтлагдсан элэгдэл 878,726,924.56 1,210,276,996.96 IV.Эзэмшигчийн өмчийн бусад хэсэг 387,604,403.30 11,011,787,475.05
III.Биет бус хөрөнгийн дүн 2,003,136.14 3,402,461.69 V.Хуримтлагдсан ашиг 1,665,735,109.62 2,795,051,705.08
Үүнээс: Тайлант үеийн ашиг 384,238,890.58 1,127,034,129.34
IV.Урт хугацаат хөрөнгө оруулалт 88,000,920.00 88,000,920.00 VI.Эзэмшигчийн өмчийн дүн 2,253,256,656.92 14,006,756,324.13
Нийт хөрөнгийн дүн 2,298,026,851.98 14,067,170,132.33 VII.Өр төлбөр ба эзэмшигчдийн өмч 2,298,026,851.98 14,067,170,132.33

tah

Нийт хөрөнг хэмжээ 2014 оныхоос 512.1%-иар өссөж 14,067,170,132.33 төгрөгт хүрсэн байна.

Компанийн нийт цэвэр ашиг 2014 оныхоос 2.9 дахин нэмэгдэж 1,1 тэрбум төгрөгт хүрсэн байна.

ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУД

  • 2014-2015 онуудад эхлүүлсэн ажлуудаа тууштай үргэлжлүүлж олсон амжилтаа бататгаж, бэхжүүлэхийн төлөө анхаарч ажиллах;
  • Орлогын өөр эх үүсвэрийг бий болгох боломж бололцоог бүрдүүлж, бодит үр дүн гаргахын төлөө ажиллах;
  • “Прайсуотерхаускуперс Аудит” (ХХ) Компаниар хийлгэсэн хараат бус аудиторын дүгнэлт, зөвлөмжийг холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын дагуу санхүүгийн тайлан бүртгэлдээ тусгаж ажиллах;
  • Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг холбогдох хууль журам, олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж, нэн даруй батлуулж мөрдөн ажиллах;
  • Жилийн турш завсрын буюу явцын аудитыг хийлгэж, зохих заавар зөвлөгөөг цаг алдалгүй авч тухай бүр залруулга хийх

Хөсөг трейд ХК – ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл

$
0
0

Хөсөг трейд ХК –ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өөрийн байранд 63,7%-ийн ирцтэй хуралдав.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв

  • Компанийн 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи ТУЗ-ийн гаргасан пүгнэлтийг хэлэлцэж батлах
  • Ноогдол ашиг хувиарлахгүй тухай ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах
  • ТУЗ-ийн гишүүд бүрэн эрхийн хугацаа дууссан тул ТУЗ-ийг шинээр сонгох

2015 онд хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ

Хөсөг трейд ХК ийн гүйцэтгэх захирал Д.Нямбаяр 2015 онд Автотээврийн Үндэсний Төв, тоо бүртгэлийн хэлтсийг өөрийн байранд авч ирхийн тулд компанийн байранд тодорхой хэсгүүдэд, гадаа талбайд засвар хийж тохижуулсан. Дулааны бойлуурыг солих шаардлагыг мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн байгаа бөгөөд сар бүрийн дулаан ашиглалтын зардал дээр тогтмол хоёр сая төгрөгийн алданг төлж байгаа.  Бойлуурыг 2016 онд засварлхаар төлөвлөж байгаа бидний судалж үзснээр зардал нь 60-100 сая орчим төгрөг болхоор байгаа гэж танилцуулсан.

  1. Оношлогооны төвийн нэг шугамыг шинээр ашиглалтанд оруулж, АТҮТ-д хүлээлгэн өгсөн
  2. Автотээврийн Үндэсний Төвтэй хамтран ажиллахаар шийдвэр гаргаж нэг цэгийн үйлчилгээний төв болон ажиллаж байна.
  3. Авто тээврийн Үндэсний Төвийн тоо бүртгэлийн хэлтэс нь тогтвор суурьшилтайгаар бүтэн жил үйл ажиллагаагаа явууллаа.
  4. Даатгалын компаниудыг нэгтгэн даатгалын нэг цэгийн үйлчилгээтэй болгож даатгалын зуучлагч компанитай гэрээтэй ажиллаж байна.
  5. Улаанбаатар хотын банк байрлах өрөөг тохижуулан өгч байнгын ажиллагаатай банкны салбарыг компани дээрээ байрлуулсан
  6. Буфет, цайны газар, гадаа кофе шоп зэргийг орчин үеийн хэв маягтай болгон бүрэн засвар үйлчилгээ хийж, стандартын дагуу үйлчилгээ явуулах эрхтэй болгосон
  7. Автомашины түр саатуулах байрыг гарган өгч хамтран ажиллаж байна.
  8. Нийслэлийн татварын албаны нэг цэгийн үйл ажиллагаа ажиллаж байна

2015 оны санхүүгийн тайлан
khusug

2016 онд хийх ажлууд

  1. Дулааны ялтсан бойлуур худалдаж авах
  2. Гадаа хаалга үүдний хэсгийг засварлах
  3. Гадаа талбай тохижуулалт
  4. бусад

 

Компанийн ТУЗ-ийн гишүүд

Л.Мянмаржав

Л.Цэгмид

Д.Нямбаяр

Л.Аззаяа

Б.Ганзориг

Б.Ганбат

Хараат бус гишүүд

Ч.Авдай

Н.Зориг

Б.Төрсайхан

 

 

17 ХК-ИЙ ХУВЬЦАА АРИЛЖИГДСАНААС 3 ХК-ИЙ ХАНШ ӨСЧ 7 ХК-ИЙ ХАНШ УНАЛТТАЙ БАЙНА

$
0
0

(BDSEC)-2016/05/02 Өнөөдөр 17 ХК-ийн 4,7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 5,212 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах УБ-БҮК /BUK/ 16.00% буурсан, Гермес центр /HRM/ 4.00% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Материалимпекс /MIE/ 1,7 сая төгрөг, УБ-БҮК /BUK/ 0.6 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 50.0%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Хөх ган /HGN/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 2,860 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Материалимпекс /MIE/ 7,500 1,762,500
УБ-БҮК /BUK/ 30,000 600,000
Улсын их дэлгүүр /UID/ 505 495,405
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Таван толгой /TTL/ 1,400 +4.00
Шарын гол /SHG/ 2,200 +2.00
Хөх ган /HGN/ 60 +1.00

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
УБ-БҮК /BUK/ 30,000 -16.00
Гермес центр /HRM/ 110 -4.00
Ремикон /RMC/ 55 -4.00

Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл

$
0
0

Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016 оны 4-р сарын 29-нд Мэдээлэл Холбооны Сүлжээ компанийн байранд боллоо. МУЗГ-ийн төлөөлөл, Korea Telecom-ийн төлөөллийг оролцуулаад нийт 15 хувьцаа эзэмшигч 95.54%-ийн ирцтэй оролцлоо.

МЦХ ХК-ийн хувьд дансандаа 18.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байгаа ба үүнээс 33% нь компьютер болон бусад техник, 26% нь тээврийн хэрэгсэл, 22% нь тавилга зэрэг байна. Харин ердөө 1% нь тоног төхөөрөмж байна гэхээр ихэнх тоног төхөөрөмж элэгдээд дууссан, хөрөнгө орууллалт шаардлагатайг харуулж байгаа.

Компани 2015 оны эцсээр 10.7 тэрбум төгрөгийн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгөтэй байсан ба дийлэнхийг нь банкинд 3-6 сарын хугацаатай хадгаламж хэлбэрээр байршиж, хүүний орлого авч байсан байна.

Ашигт ажиллагаа

Snapshot_2016-05-03_100818

МЦХ ХК нь өөрийн гэсэн байргүй, интернет урсгал, орон даяарх дэд бүтэц зэрэг бүгдийг Мэдээлэл Холбооны Сүлжээ (МХС) төрийн өмчит компаниас түрээслэдэг нь ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Суурин утасны үйлчилгээ, интернетийн үйлчилгээ, кабелийн үйлчилгээ бүртээ хэрэглэгчдээ гурвалсан үйлчилгээ үзүүлэгчдэд алдсаар байгаа.

Viber зэрэг олон улсад холбоо барих үнэгүй app-ууд хөгжихийн хэрээр MCH-ийн 001 гадаад гарцын орлого буурсаар байгаа.

2016 онд компани 415.6 сая төгрөгийн алдагдалтай ажиллахаар төлөвлөж байна.

Snapshot_2016-05-03_101853

2016 онд хийхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалт

Snapshot_2016-05-03_102132

Хувьцааны ханш

2016.04.29-нйи байдлаар компанийн хувьцааны ханш 650 төгрөг байна. 2016.04.07-нд компанийн хувьцааны ханш 520 төгрөгт хүрсэн нь 2005 оноос хойших хамгийн доод ханш болсон.

Ногдол ашгийн өглөг

  • 2014, 2015 оны тайлан дээр байгаа ногдол ашгийн өглөг болох 148 сая төгрөг нь 1995 оноос хойш ногдол ашгаа аваагүй жижиг хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг байна.

Хурлаар шинээр хоёр хараат бус гишүүнийг томиллоо. Мөн тайлант онд ногдол ашиг хуваарилахгүй байхаар тогтлоо.

“Монгол шилтгээн”ХК –ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл

$
0
0

“Монгол шилтгээн” ХК- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016.04.29 –нд хуралдахаар зарласан  бөгөөд ирц хүрээгүйн улмаас хойшлогдож 2016.05.06 ны өдөр хуралдсан.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан.

  1. Компанийн 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлт
  2. Ногдол ашиг тараахгүй тухай ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг хэлэлцэж батлах
  3. Компанийн 2016 оны бизнес үйл ажиллагааны тайлан
  4. Компанийн 2016 оны зорилт

Санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд

 Он Нийт хөрөнгө Өр төлбөр Эздийн өмч Борлуулалтын орлого Цэвэр ашиг/алдагдал
2014 5,592,406,919.56 2,543,263,429.06 3,049,143,490.50  947,607,900.99                  1,423,377.10
2015 5,538,869,959.74 2,607,093,643.88 2,931,776,315.86  442,937,704.88           (117,367,174.60)

Компанийн борлуулалтын орлого өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ нь жуулчдын тоо буурсан эдийн засгийн хүндрэлтэй байдалтай холбоотой  гэж үзжээ.

Орлогын төрөл 2014 он /мян.төг/

2015 он

/мян. төг/

1 Ресторанын орлого 689.5 270.6
2 Зочид буудлын орлого 171.3 101.5
3 Наран шарлагын орлого 111.05 50.1
4 Шоу наадмын орлого 0 39.54
5 Бусад орлого 67.3 20.0
  Нийт 1042.4 481.8

 

2015 онд бүтээн байгуулсан хөрөнгө оруулалтын тайлан

Хөрөнгө оруулалсан объект Хөрөнгө оруулатын дүн Гүйцэтгэл %
Multi function  коллекцийн барилгын суурийн ажил 80,887,850 10
Дэлгүүрийн барилга 28,070,650 25
Ариун цэврийн байр 14,450,750 100
Хуушуур шорлогын цэг 2,165,521 100
HUMAN SLING SHOT тоглоом 1,209,100 100
Рестораны засвар 20,372,150 100
Өрөөний засвар 521,900 100

Дүн:   147,677,921

Үйл ажиллагааны  төлөвлөгөө

Гадаад, дотоодын жуулчдын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох тэдний амарч цэнгэхэд ая тухтай орчиныг бүрдүүлэх үүднээс үйлчилгээний стандарт чанар байдлаа дээшлүүлэх зэрэг олон ажил төлөвлөж эхлүүлсэн байна.

  • Multi function коллекцийн барилгын суурийн ажил
  • Усан парк
  • Хүнсний дэлгүүр
  • Зочид буудал
  • Зоогийн газар зэрэг байгууламжуудыг барихаар төлөвлөн зарим нэг барилгын ажлыг тус онд эхлүүлсэн байна.

ТУЗ –ийн гишүүдийг компанийн дүрэмд  3 жилд нэг удаа сонгохоор заасан тул 2015 оны Хувьцаа эзэмшигчдийн хурлаар сонгогдсон ТУЗ-ийн гишүүд хэвээр байна.

1 Ч.Амарбаатар  /ТУЗ-ийн дарга/
2 Д. Дагвадорж
3 С.Отгонбаатар
4 Д Ганболд
5 Г.Ганчимэг
6 П.Мөнхчулуун
7 Г. Мөнхбилэг  /хараат бус /
8 М.Отгонбаатар / хараат бус/
9 Б. Батбаатар / хараат бус /

Өнөөдөр 12 хувьцааны ханш өсч 7 хувьцааны ханш уналттайгаар арилжигдлаа

$
0
0

(BDSEC)-2016/05/11 Өнөөдөр 23 ХК-ийн 53,2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 21,678 ширхэг хувьцаа арилжаалагдлаа.

BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах Могойн гол /BDL/ 12.00% өссөн, Нэхээсгүй эдлэл /NXE/ 12.00% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Апу /APU/ 43,8 сая төгрөг, Багануур /BAN/ 5.6 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 93.1%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Апу /APU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 11,374 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Апу /APU/ 3,859 43,892,266
Багануур /BAN/ 2,834 5,650,996
Сүү /SUU/ 134,200 805,200
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Могойн гол /BDL/ 3,808 +12.00
Нэхээсгүй эдлэл /NXE/ 1,710 +12.00
Нако түлш /NKT/ 149 +12.00

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Женко тур бюро /JTB/ 66 -9.00
Хөх ган /HGN/ 56 -5.00
Сүү /SUU/ 134,200 -3.00


Өнөөдөр 17,312,723 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдлаа

$
0
0

(BDSEC)-2016/05/12 Өнөөдөр 19 ХК-ийн 17,3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 26,253 ширхэг хувьцаа арилжаалагдлаа.

BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах УБ-БҮК /BUK/ 12.00% өссөн, Шарын гол /SHG/ 10.00% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд СҮҮ /SUU/ 6,8 сая төгрөг, Багануур /BAN/ 2.4 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 53.8%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Ремикон /RMC/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 12,224 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Сүү /SUU/ 130,000 6,890,000
Багануур /BAN/ 2,900 2,427,300
Апу /APU/ 3,891 2,350,164
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
УБ-БҮК /BUK/ 29,980 +12.00
Шарын гол /SHG/ 2,925 +10.00
Шивээ-овоо /SHV/ 2,778 +6.00

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Материалимпекс /MIE/ 9,000 -10.00
Махимпекс /MMX/ 2,350 -6.00
Говь /GOV/ 7,515 -4.00

“БАГАНУУР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

$
0
0

“Багануур” ХК нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Санхүү зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн холбогдох журмын дагуу нийт 9,870,287 /есөн сая найман зуун далан мянга хоёр зуун наян долоо/ ширхэг хувьцаа нэмж гаргах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан 2016 оны 04 дугаар сарын 18-ний ТУЗ-ийн 24 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Багануур ХК-иас нэмж гаргаж буй хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг хэрэгжүүлэх журам”-ыг үндэслэн Компанийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөр хувьцаа эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид нь өөрийн эзэмшиж буй хувьцааны тоотой хувь тэнцүүлэн тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрхтэй.

  • Тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрхийн бүртгэлийн өдөр:       2016.04.11
  • Тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах хүсэлт хүлээн авах эцсийн өдөр:      2016.05.23

Нэмж гаргаж буй хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой журам болон бусад холбогдох мэдээллийг үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандах эсвэл  тус компанийн байранд ирж танилцах боломжтой.

Тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрхээсээ татгалзсан хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээ нь нэмэлт хувьцаа гаргаж буйтай холбоотойгоор нэмж гаргаж буй хувьцаатай хувь тэнцүүлэн багасахыг анхаарна уу.

Жич: Компанийн нэмж гаргах хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж ТӨХК зөвшөөрч, бүртгэсэн тохиолдолд Тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрх баталгаажигдана.

Эх сурвалж: www.mse.mn

564,620,580 төгрөгийн үнийн дүнтэй Засгийн газрын бондын арилжаа явагдлаа

$
0
0

(BDSEC)-2016/05/16. Өнөөдөр 11 ХК-ийн 60,1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 156,516 ширхэг хувьцаа арилжаалагдлаа.

BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах Сүү /SUU/ 5.0% , Шивээ-Овоо /SHV/ 5.0%-иар тус тус өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Монгол шуудан /MNP/ 43,6 сая төгрөг, Апу /APU/ 11,1 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 91.1%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Монгол шуудан /MNP/  ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 150,927 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Монгол шуудан /MNP/ 290 43,694,876
Апу /APU/ 3,853 11,135,170
Говь /GOV/ 7,500 1,755,000
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Сүү /SUU/ 137,600 +5.00
Шивээ-Овоо /SHV/ 3,180 +5.00
Шарын гол /SHG/ 3,500 +5.00

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Апу /APU/ 3,853 -3.00
     
     

Топ 20 индексийн ханш буурч эхэллээ

$
0
0

(BDSEC)-2016/05/17 Өнөөдөр 13 ХК-ийн 18,4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 5,217 ширхэг хувьцаа арилжаалагдлаа.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах Шивээ-Овоо /SHV/ 6.00% буурсан, Гутал /GTL/ 5.00% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Апу /APU/ 7,1 сая төгрөг, Гутал /GTL/ 4.7 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 64.3%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Апу /APU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 1,902 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Апу /APU/ 3,770 7,170,540
Гутал /GTL/ 16,520 4,708,200
Багануур /BAN/ 2,900 1,885,000
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Булган гурил тэжээл /GTJ/ 1,800 +5.00
Дархан нэхий /NEH/ 15,310 +1.00
     

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Шивээ-Овоо /SHV/ 3,000 -6.00
Гутал /GTL/ 16,520 -5.00
Монголын цахилгаан холбоо /MCH/ 603 -4.00

Өнөөдөр 5 ХК-ийн хувьцаа арилжигдлаа

$
0
0

(BDSEC)-2016/05/18 Өнөөдөр 5 ХК-ийн 12,6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 5,487 ширхэг хувьцаа арилжаалагдлаа.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах Багануур /BAN/ 2.00% буурсан үзүүлэлт нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Апу /APU/ 9,2 сая төгрөг, Багануур /BAN/ 1.4 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 85.08%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Апу /APU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 2,450 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Апу /APU/ 3,776 9,251,200
Багануур /BAN/ 2,835 1,482,705
Улсын их дэлгүүр /UID/ 500 1,167500
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Багануур /BAN/ 2,835 -2.00

“АПУ” ХК-ИЙН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

$
0
0

Компанийн тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн журам, “АПУ” ХК-ийн 2016 оны 04 сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 16/01 тоот тогтоолыг тус тус үндэслэн “АПУ” ХК-ийн гаргасан нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 74,287,700 ширхэг хувьцааг нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэ бүхий 742,877,000 ширхэг энгийн хувьцаа болгон хувааж, МХБ-ийн бүртгэлд өөрчлөлт оруулав.

МХБ-д бүртгэлд өөрчлөлт орсон тухай мэдээллийг Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлсэн ба Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор уг өөрчлөлт баталгаажна.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

‘ТҮШИГ УУЛ’ХК ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

$
0
0

Компанийн тухай хуулийн 57.1 дэхь заалт, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн  22.1 дэхь заалт ,Хувьцаат компаний хувьцааг худалдан авах санал гаргах, худалдан авах ажиллагааны тухай журмын 3.1  дэхь заалтуудад тус тус заасны дагуу “Түшиг уул” ХК-ийн нийт хувьцааны 80,3 хувь буюу 3,508,410 ширхэг хувьцааг  нэгдмэл сонирхолтой этгээдүүд компаний жижиг хувьцаа эзэмшигчдийн нийт 837,360 ширхэг хувьцааг 2015.05.10-2016.06.10 хооронд  нийт 30 хоногийн хугацаанд нэг бүрийг нь 493 /дөрвөн зуун ерэн гурван/ төгрөгөөр худалдан авахаар санал гаргасан байна.

Хувьцааны худалдан авах төлбөр гүйцэтгэх өдөр 2016.06.11

Дэлгэрэнгүй мэдээллийг та өөрийн үйлчлүүлдэг Үнэт Цаасны компаниас авна уу.

Эх сурвалэж:МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“БАГАНУУР” ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААГ БҮРТГЭЛЭЭ

$
0
0

Компаний тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн журмын, “Багануур” ХК-ийн нэмж үнэт цаас бүртгүүлэх материалын шалгалтын дүнг үндэслэн “Багануур” ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж байгаа нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 9,870,287 ширхэг хувьцааг бүртгэж, тус компанийн нийт хувьцааны тоог 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 30,844,647 ширхэг байхаар МХБ-ийн бүртгэлд өөрчлөлт оруулав.

МХБ-д бүртгэгдсэн мэдээллийг Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлсэн ба нэмж гаргасан үнэт цаасыг олон нийтэд арилжих зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо гаргана.

Эх сурвалэж:МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Өнөөдөр 3 ХК-ийн ханш өсөлттэй 6 ХК-ийн ханш уналттай арилжигдлаа

$
0
0

 (BDSEC)-2016/05/19. Өнөөдөр 16 ХК-ийн 18,4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 8,513 ширхэг хувьцаа арилжаалагдлаа.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах Дөрвөн уул /DRU/ 16.0% , Багануур /BAN/ 3.0%-иар тус тус буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд АПУ /APU/ 5,6 сая төгрөг, Ариг гал /EER/ 2,4 cая төгрөгөөр арилжаалагдсан бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 44.00%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас АПУ /APU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 1,550 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ                     

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Апу /APU/ 3,677 5,699,350
Ариг гал /EER/ 2,250 2,407,500
Сүү /SUU/ 134,500 2,152,000
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Материалимпекс /MIE/ 9,880 +8.00
Монголын цахилгаан холбоо /MCH/ 630 +4.00
Ариг гал /EER/ 2,250 +2.00
Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Дөрвөн уул /DRU/ 4,100 -16.00
Багануур /BAN/ 2,750 -3.00
Апу /APU/ 3,677 -2.00

Өнөөдар “Ремикон” ХК-ийн ханш хамгийн өндөр өсөллтэй байлаа

$
0
0

(BDSEC)-2016/05/20 Өнөөдөр 13 ХК-ийн 10,4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 2,935 ширхэг хувьцаа арилжаалагдлаа.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах Монголын цахилгаан холбоо /MCH/ 4.00% буурсан , Говь /GOV/ 1.00 % буурсан үзүүлэлт нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Талх чихэр /TCK/ 4,0 сая төгрөг, Апу /APU/ 3.6 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 73.6%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Ремикон /RMC/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 500 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Талх чихэр /TCK/ 17,010 4,048,380
Апу /APU/ 3,704 3,611,400
Сүү /SUU/ 136,500 955,500
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Ремикон /RMC/ 59 +4.00
Сүү /SUU/ 136,500 +1.00
Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Монголын цахилгаан холбоо /MCH/ 602 -4.00
Говь /GOV/ 7,410 -1.00
Махимпекс /MMX/ 2,326 -1.00

Өнөөдар 4 ХК-ийн ханш өсөлттэй арилжигдлаа

$
0
0

(BDSEC)-2016/05/23 Өнөөдөр 8 ХК-ийн 20,4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 21,591 ширхэг хувьцаа арилжаалагдлаа.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах АПУ /APU/ 3.00% буурсан , Таван толгой /TTL/ 3.00 % буурсан үзүүлэлт нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд АПУ /APU/ 15,9 сая төгрөг, Улсын их дэлгүүр /UID/ 1.3 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 84.67%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Ремикон /RMC/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 9,890 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
АПУ /APU/ 3,580 15,952,480
Улсын их дэлгүүр /UID/ 536 1,392,339
Таван толгой /TTL/ 1,350 1,165,913
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Улсын их дэлгүүр /UID/ 536 +6.00
Монгол шуудан /MNP/ 302 +4.00
Ремикон /RMC/ 60 +1.00

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
АПУ /APU/ 3,580 -3.00
Таван толгой /TTL/ 1,351 -3.00
Хөх ган /HGN/ 55 -1.00

Өнөөдар 15,152,753 төгрөгийн арилжаа хийгдлээ

$
0
0

(BDSEC)-2016/05/24 Өнөөдөр 10 ХК-ийн 15,1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 12,748 ширхэг хувьцаа арилжаалагдлаа.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах Материалимпекс /MIE/ 9.00% буурсан , Махимпекс /MMX/ 5.00 % буурсан үзүүлэлт нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд АПУ /APU/ 8,1 сая төгрөг, Түшиг Уул /TUS/ 2.2 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 68.83%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Түшиг Уул /TUS/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 5,010 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
АПУ /APU/ 3,750 8,174,250
Түшиг Уул /TUS/ 450 2,254,500
Дархан нэхий /NEH/ 15,300 1,560,600
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
АПУ /APU/ 3,750 +1.00
     
     

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Материалимпекс 9,000 -9.00
Махимпекс /MMX/ 2,202 -5.00
Говь /GOV/ 7,100 -3.00

Viewing all 301 articles
Browse latest View live